“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын явцын мэдээ.

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд хийж

 гүйцэтгэж буй ажлын явцын мэдээ. /Сэлэнгэ аймаг/.

 

2019.05.06                                                                                           Сүхбаатар сум

 

Сэлэнгэ аймгийн МХГ-аас байгаль орчны эсрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг даргаар 2019.03.20-ны өдрийн “Хяналтын цэг ажиллуулах тухай” А/86 тоот захирамж гаргуулан Мандал, Ерөө, Хүдэр, Баянгол сумдын нутагт хяналтын 4 цэг, Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн төв зам дагуу хяналт шалгалтын 2 цэгийг /тоноглогдсон, бүхээгтэй “Зил-131” автомашиныг/ тус тус ажиллуулж байна. Тус хяналтын цэгийн үйл ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах тухай багц хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр доорх ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

1.    Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

Шалгалтын явцад Хүдэр сумаас Ойн тухай хууль зөрчин зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй 2 метрийн урттай 65 м3 нойтон нарсан гуалин, мөн иргэн Н.Батсүрэн Д.Уламбаяр, Болдбаяр нарын иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 11,9 м3 нойтон нарсан гуалинг тус тус хурааж 6516000 төгрөгийн хохирол тооцож цагдаад шилжүүлэн, мөн 09-00 ДАР дугаартай битүү тэвштэй тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэн хяналтын постоор нэвтрэхийг завдсан иргэн Барсүрэнд холбогдох зөрчлийг цагдаагийн байгууллагатай хамтран саатуулан шалгаж байна.

Хушаат сумын иргэн Г.Жаргал, Цагааннуур сумын иргэн Б.Пүрэв-очир нар нь өөрийн санамсар болгоомжгүйгээс гал алдаж түймэр гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар 350000 төгрөгийн торгууль оногдуулж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 1 ААНэгжид 500000 төгрөгийн торгууль оногдуулж барагдуулсан болно. Гэрээ эрхийн бичгийн нөхцөл болзол зөрчсөн, хэмжээ хэтрүүлсэн зөрчил гаргасан СБ сумын иргэн Д.Дагваренчингээс торгууль, 120 ш нарсан палк хурааж, 1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож барагдууллаа. Зөрчил гаргагчдаас нийт 86,9 м3 мод хурааж 1.850.000 төгрөгийн торгууль ногдуулж барагдуулан, 4 иргэнд холбогдох хууль бус мод бэлтгэлийн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

2.    Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн БОАЖГазар, НҮБ-ын ХХАА-н “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх төсөл”-өөс Алтанбулаг сумын ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдэд “Ан амьтны мониторинг хийх тухай” сургалтыг зохион байгууллаа. Мөн хууль бусаар гөрөөс агнасан 2, чоно агнасан 1, загас агнасан 1 зөрчил тус тус илрүүлж зөрчил гаргагчдаас 2 ш гөрөөс, 1 ш чоно, 12 ш загас тус тус хурааж 1.108.0 төгрөгийн нөхөн төлбөр, 600.0 төгрөгийн торгууль ногдуулж барагдууллаа.

3.    Геологи уул уурхайн хяналтын чиглэлээр:   

Ерөө сумын нутаг Бэрлэгийн цагаан тохой гэх газарт 2018 онд нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллаж байсан “Их номин заяа” ХХК-ны нөхөн сэргээлтийн гэрээний хугацаа дууссан байхад газрын хэвлийд хохирол учруулж үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.10-дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ