Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

2020 оны 2 сарын 7 844

Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хэрэглэж дууссан хугацаа хэтэрсэн болон шошгонд агуулагдах мэдээлэл хятад хэл дээр бичигдсэн, хаяг шошгогүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, буцаан болон татан авсан бүтээгдэхүүний бүртгэл хөтөлдөггүй, дотоод хяналтын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, их цэвэрлэгээ, байнгын болон өдөр тутмын урсгал цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, үйлчилгээний ажиллагсад амны хаалт, гар ариутгалын бодисыг тогтмол хэрэглэж хэвшихгүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрч байна. Шалгалт үргэлжилж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ