ДАРХЛАА ГЭЖ ЮУ ВЭ?

2020 оны 2 сарын 20 14954

ДАРХЛАА ГЭЖ ЮУ ВЭ?

Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг "гаалиар" нэвтрүүлдэг. Аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна.

Хүний биеийн "гааль" нь арьс болон салстан бүрхүүл /ходоод гэдэс, хамар аман дотор/ юм. Үрэвсэл нь хамгаалалтын нэг хэсэг байдаг. Бидний биеийн секюрити буюу хамгаалалт нь цагаан эсүүд юм. Цагаан эсүүдээс гадна ашигтай бактериуд байдаг. Ашигтай бактериуд хортой бактериудыг биеэс шахан зайлуулах үүрэг гүйцэтгэнэ.

Таны биеийн хамгаалалт яаж ажилладаг вэ? Микроб болон эмгэг төрүүлэгчдийг устгахын тулд:

  • хүчил үүсгэнэ,
  • хор ялгаруулна,
  • чөлөөт радикал үйлдвэрлэнэ,
  • ус төрөгчийн хэт исэл үүсгэнэ /исэлдэл явагдаж микробуудыг устгана/,
  • микробуудыг жижиглэж буталж байхгүй болгодог энзимүүдийг үүсгэнэ,
  • гадны микробонд амьдрах зайгүй болгож шахна,
  • цагаан эсүүд салст үйлдвэрлэж тэрэнд нь гадны нян бактериуд барьцалдаад юу ч хийж чадахаа байдаг,
  • өөрийн гэсэн өгөгдлийн сан үүсгэж өмнө нь тухайн бактери, өвчинтэй хэрхэн тэмцэж байснаа санаж аваад дараа нь ашигладаг.

Нойр муутай байх болон стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулж муутгадаг. Эрт унтаж, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу муухай мэдээ, зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Сонирхолтой гоё юм хийж сэтгэлээ сэргээ, инээ, хөнгөн дасгал хий, сэтгэлийн угаас баярла таларх.

Дархлаагаа яаж сайжруулах вэ?

Витамин С-г ихээр хэрэглэх Вит С-р баялаг хүнс - бүх төрлийн ногоон навчтай ногоо /ямар ч жимснээс дутахгүй их вит С агуулдаг/, лимон, лайм, зэрэг жимсийг тогтмол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Витамин Д – өмнө хэлсэнчлэн дархлааны системийн хамгийн гол зохицуулагч, орчин нөхцөл бий болгогч, цагаан жсүүдийн дасгалжуулагч гэх мэт маш олон үүрэг гүйцэтгэнэ.

Цайр – хүний дархлааны системийн хамгийн гол дэмжигч оролцогчдийн нэг байдаг. Мөн цайр нь вирусээс маш сайн хамгаалдаг.

Сармис – нь вирус, нян, эмгэг үүсгэгчдийн эсрэг номер нэг хүнс.

Витамин А – нь салстан бүрхэвчийн гол бүрдүүлэгч бүтэц хэсэг болдог. Салст нь бидний “гааль” гэж дээр хэлсэн шүү дээ. Витамин-А нь өндөгний шар, загасны тос, маслонд ихээр агуулагддаг.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ