Усыг дахин дахин буцалгах нь хүний биед хортой

2020 оны 1 сарын 9 2014

Дахин буцалсан ус хүний биед ямар хортой нөлөө үзүүлдэг вэ?

1. Мышьяк

“Ундны ус нь мяшьякаас болоод хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюултай” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нотлодог.

Хүний биед мяшьякийн үзүүлдэг нөлөө нь хордлогод хүргэж болох бөгөөд энэ нь нөлөөллийн хүчнээс шалтгаалан аажмаар ноцтой үр дагаварт хүргэж мэднэ.

Мышьякт хордсоноос учирч болох үр дагаварт ходоод-гэдэсний өвчний шинж тэмдэг, чихрийн шижин, захын мэдрэлийн зовиур, зүрх-судасны системийн өвчин, бөөрний үйл ажиллагааны алдагдал, арьсны өвчин, тэр ч байтугай хорт хавдар багтдаг байна.

2. Нитрат

Нитрат нь манай гарагийнхөрс, ус, агаар гээд бүх зүйлд байдаг.Гэвч хэрвээ маханд хүнсний нэмэлт болгон энэ химийн бодисыг хэрэглэх юмуу хэрвээ буцалгасан усны адил өндөр температураар нөлөөлвөл, нитрат нь нэн аюултай болдог.

Өндөр температур нь нитратыг нитрозамин болгодог бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэдэг бодис юм.

Нитрат нь өндгөвч, бүдүүн гэдэс, давсаг, нойр булчирхай, улаан хоолой, ходоодны хавдар, түүнчлэнарьсны хавдар, тунгалгийнхавдрыгоролцуулан янз бүрийн төрлийн өвчинтэйшууд холбоотойюм.

3. Фтор

Хүний биед фторын үзүүлдэг нөлөө болон ундны усанд энэ бодис байдаг тухай сэдвээр олон судалгаа хийсэн байдаг. Усны химийн найрлагад ордог фторид нь таны эрүүл мэндэд аюултай байж болзошгүй юм.

22 жилийн турш хийж буй 27 судалгаагаар олж авсан Харвардын их сургуулийн баримтаас үзвэл, фторын нөлөө нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд таагүй үр дагавар учруулдаг байна.

Мөн «Environment Health Sciences» сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд ундны усан дахь фтор хүүхдийн IQ-гийн түвшинг бууруулдаг аж.2013 онд явуулсан өөр нэг туршилтаар фтор нь туршилтын хулганытөрөлт буурахтай холбоотой байсныг тогтоосон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ