ХУУЛИАР ЭРХ ОЛГОГДСОН БАЙЦААГЧ НАРЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020 оны 1 сарын 10 794

Сургалт, зөвлөгөөнийг сумдад ажиллаж байгаа Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчид болон Авто тээврийн төвийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар,  Шаамар, Алтанбулаг, Баянгол, Ерөө, Сант сумдын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдыг хамруулан зохион байгууллаа. Сургалт, зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хуулиар эрх олгогдсон нийт 43 улсын байцаагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 16 байцаагч, албан хаагч зэрэг 60 хүн оролцлоо.

 

Оролцогчдод “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах, зөрчлийн үр дагаврыг арилгуулахад анхаарах асуудал” сэдвээр аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор А.Ариунзаяа, “Эрх олгогдсон улсын байцаагчдын анхаарах асуудал” сэдвээр МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа болон аймгийн МХГ-ын улсын /ахлах/ байцаагч нар тус тус салбарын хяналтын чиглэл болон цаашид анхаарах асуудлуудын талаар сургалт мэдээлэл хийлээ. Сургалт зөвлөгөөний талаар мөн аймгийн “Миний Монгол” ТВ-ээр мэдээлэл хийлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ