Шинэ жилийн баяр наадмыг угтсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

2020 оны 1 сарын 8 348

МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 01/04 тоот удирдамжийн дагуу шинэ жилийн баяр болохтой холбогдуулан аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний худалдааны газар 88, хоол үйлдвэрлэлийн газар 20, хүнсний үйлдвэр цех 2 нийт 110 объектыг,  гүйцэтгэлийн хяналт шалгалтанд 26 обьектыг хамрууллаа.

Шалгалтын явцад хүнсний аюулгүй байдалтай холбоотой 122 зөрчлийг илрүүлж, үүнээс газар дээр нь 87 зөрчлийг арилгуулж, зөрчил дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагч нарын хамтарсан 30 заалттай 5 албан шаардлагыг хугацаатай өгч биелэлтийг тооцож, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 4 аж ахуйн нэгж, 1 иргэнд 12.300.000 төг-ийн шийтгэлийн арга хэмжээг хялбаршуулсан журмаар тавьж бүрэн барагдуулсан.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 47 нэр төрлийн 447 ширхэг 937.3 мя/төг-ийн хүнсний бүтээгдэхүүнийг хураах акт үйлдэж хураан авч эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан эд зүйл хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах устгах талаар шийдвэр гаргах хэрэгжилтэнд хяналт тавих орон тооны бус зөвлөлд шилжүүлж, үйлдвэрлэсэн он, сар, өдөр бичигдээгүй 8 нэр төрлийн 95 ширхэг 171.0 мя/төг-ийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүлсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ