Шинэ жилийн баяр наадамтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

2019 оны 12 сарын 4 455

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 дугаар удирдамжийн дагуу Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоол хүнсээр дамжих хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтанд 6 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж, шалгалтын явцад хүнсний аюулгүй байдалтай холбоотой 10 зөрчлийг илрүүлж, үүнээс газар дээр нь 4 зөрчлийг арилгуулан, хаяг шошгын зөрчилтэй 3 нэр төрлийн 67 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэсэн.
Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын горимыг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байна.Хяналт шалгалт үргэлжилж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад 4 удаагийн сургалт зохион байгуулж аж ахуйн нэгж байгууллагын 89 төлөөллийг оролцуулж, шалгалтанд хамрагдсан 110 объектын 199 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын байцаагч нарын хамтарсан 4 төрлийн зөвлөмж, 4 төрлийн гарын авлага, 10 төрлийн сэрэмжлүүлэгийг тарааж ажилсан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ