“Нөхөн сэргээлт” аяны хүрээнд

2019 оны 10 сарын 22 865

“Нөхөн сэргээлт” аяны хүрээнд
хийсэн ажлын товч мэдээлэл.

Сэлэнгэ, Сүхбаатар сум 2019.10.21
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан уул уурхайн ашиглалт, олборлолтод өртөж эвдрэлд орсон газрын судалгааг гаргаж түүнд тулгуурлан цаашид авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран 2019.04.25-2019.11.05-ны хугацаанд “Нөхөн сэргээлт” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Энэхүү аяны хүрээнд 2019.10.18-ны өдөр Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Тод Ундрага ХХК-тай хамтран тус компанийн уурхайн талбайд “Туршлага, мэдээлэл солилцох уулзалт зөвлөгөөн”-ийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 20 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулан зохион байгууллаа. Энэ үеэр оролцогчдын зүгээс уул уурхайн нөхөн сэргээлтийн явц, өнөөгийн байдал, ололт дэвшилттэй тал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал, мэдээлэл, туршлагаа солилцохын зэрэгцээгээр Тод Ундрага ХХК-тай дотоод хяналтын талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Уулзалт, зөвлөгөөний үеэр энэхүү арга хэмжээг цаашид тогтмолжуулах талаар оролцогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс санал, санаачилга гаргасныг дээрх байгууллагуудын удирдлагад уламжлан танилцуулаад байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ