Дэлхийн мансууралтай тэмцэх өдөр

2019 оны 6 сарын 27 615

“Дэлхийн мансууралтай тэмцэх өдөр”-ийн хүрээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дахь газар, Хилийн цэргийн 0243-р анги, Хилийн цэргийн 0101-р анги зэрэг байгууллагуудтай хамтран Алтанбулаг боомтын хилээр зорчигч иргэд олон нийтэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис, түүний хор аюул, үүнийг хэрхэн таньж мэдэх, санаатай болон санамсаргүй байдлаар хууль бусаар тээвэрлэгч болохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийж ажиллаа.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнуудаас уг үйл ажиллагаанд оролцогчдод олон улсын түвшинд болон Монгол улс дахь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн нөхцөл байдал, Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч сургалт зохион байгуулж ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ