ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ

2019 оны 5 сарын 13 713

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар”-аас зарлан хэрэгжүүлж буй “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ” аяны нээлтийн үйл ажиллагааг Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн цэргийн 0101 дүгээр ангитай хамтран автозамын Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомтод зохион байгууллаа.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сайхан сум дахь сум дундын эмнэлэг, Хөтөл ЦШХК, Баянгол сум дахь Бороо гоулд ХХК, Мандал сумын нэгдсэн эмнэлэг зэрэг аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Оролцогчдод Сүхбаатар боомт дахь ХМХА-ны Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Нарангоо, Л.Бямбаа нар автозамын Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь цөмийн болон цацрагийн хяналтын төхөөрөмж, хэмжилтийн багаж хэрэгслийн зарим үзүүлэлт, ажиллах зарчмын талаар танилцуулж оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, оролцогчдод мөн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ажилтнууд Алтанбулаг хилийн боомтын өдөр тутмын үйл ажиллагааны талаар танилцуулж ажилллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ