Хяналт шалгалтын мэдээлэл

2019 оны 9 сарын 6 572

Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулагдсан хууль хяналтын байгууллагын ажлын хэсгийн шалгалт Баянгол суманд үргэлжилж байна.
2019.09.03-04-ний өдрүүдэд Баянгол сумын Буянт, Наран, Бага мухар гэх газруудад үйл ажиллагаа явуулж байгаа 2 аж ахуйн нэгж, 5 нөхөрлөлүүдийг шалгалтад хамруулж Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр журам зөрчсөн нөхөрлөлүүдийг албадан буулгах, дээрх үйл ажиллагааны явцад олборлолтод өртөж эвдрэлд орсон газруудад хэмжилт хийх, нөхөн сэргээлт хийлгэх, нөхөн сэргээлт хийлгүй хаяж явсан 1 аж ахуйн нэгжийг тогтоож цагдаагийн байгууллагад шилжүүлэх, дээрх үйл ажиллагаандаа ашигласан 1 тээврийн хэрэгсэл, 5 гэрийг түр хураах ажлыг хийж гүйцэтгэж байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ