Хяналт шалгалтын мэдээлэл

2019 оны 9 сарын 4 509

Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулагдсан хууль хяналтын байгууллагын ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. 
Ажлын хэсэг 2019.08.31-нээс 2019.09.02-ний өдрүүдэд Ерөө сумын Өлөнт, Харганат, Цамхаг, Могой гэх газруудад үйл ажиллагаа явуулж байсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн 14 нөхөрлөл, 20 гаруй иргэдийг тус тус албадан буулгаж тэдгээрийн дээрх үйл ажиллагаандаа ашиглаж байсан гэр, нуусан зарим техник хэрэгслүүдийг илрүүлж хурааж саатуулах ажлыг гүйцэтгэж байна.
Техникийн эвдрэл гэмтлийн улмаас саатсан, тусгай зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгсэл \трайлер\ хүлээж байгаа зарим техник хэрэгслүүдийг байнгын хяналтын дор албадан гаргахыг Ерөө сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт үүрэг болголоо. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ