Хяналт шалгалтын мэдээлэл

2019 оны 8 сарын 23 807

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Аймгийн Засаг даргын 2019 оны А\270 тоот захирамж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх тухай удирдамж”-ийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харъяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна.

Ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 22-ний өдөр Хүдэр сумын Нуурын тагт, Монгол алт гэх газруудад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн, мөн хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан, мөн хууль бус үйлдэлдээ ашигласан зарим эд зүйл, техник хэрэгслээ нууж далдалсан зөрчлийг дроноор илрүүлж дээрх нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг зогсоох,  албадан буулгах арга хэмжээ авч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ